Гар урлалд дурлаж, өөрийн гараар хийх бүтээх гэсэн багын мөрөөдөл маань биеллээ олж, Candle Boutique-ийг үүсгэн байгуулсан билээ. Бүхий л төрлийн гар урлалыг сонирхдог байсан ч өөрийн гараар тосоо хайлуулж, хүссэн үнэртэнээ шингээн урласан лаанаас авах тэр мэдрэмжийг хаанаас ч дахин олж аваагүй ээ.

Хүүхэд насны мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэл маань өөрийгөө үгүйсгэх бодлыг минь ялан дийлж, 2020 оноос эхлэн байгуулагдсан Candle Boutique-ийн лаанууд хүн бүрийн сэтгэлд хүрч, дурсамж  бүтээж эхэлсэн. Үнэрлэхүй мэдрэмж хүнд маш гүн гүнзгий дурсамж бий болгодог. Тиймээс л бид хэрэглэгч бүрийн сэтгэлийн чадвхдасыг хөндсөн, гайхалтай дурсамж үлдээхийн тулд олон төрлийн цуглуулга гаргахыг зорин шаргуу ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго бол эрхэм хүмүүн таныг лааны халуун дулаан шаргал туяанд уярааж, гайхамшигтай тансаг үнэрээр тайвшруулан, ажлын стрэссээ мартаж, өөрөө өөртөө багахан ч гэсэн цаг мөчийг бясалгал хийн өнгөрүүлэхэд тань туслах юм. 

Бид зөвхөн байгальд ээлтэй шилэн савлагаа, ямар нэгэн синтетикийн хольцгүй цэвэр хөвөнгөөр хийсэн лааны гол хэрэглэдгээрээ давуу талтай.  Candle Boutique зөвхөн лаанд дурлагсад төдийгүй лаанд дурлуулахад зориулан хамгийн сайн чанартай орц найрлагаар урладаг лаануудыг танд санал болгож байна.

Хайраар урласан,

Candle Boutique

My long lasting passion for craft and handmade items became into a reality when the Candle Boutique was born. I enjoyed all types of crafts as a kid, however nothing beat the joy of creating my own handmade candle. There is a great sense of pleasure to melt the wax and integrate variety of lovely scents into each one of the carefully hand crafted candle.

Finally, my self doubt surrendered to the pursuit of my dream and people started to love the Candle Boutique candles as candles helped them to create distinct memories. Scents ignites very intense memories. That is why we strive to create candles that can capture and caress the souls through many different memorable scents. Our mission is to help you relax and forget about the daily stress and just to gift yourself some time to enjoy the lovely scents under the warm candle light.

Also, we proudly announce that we only use sustainable glass container and cotton wick with no synthetic compound. Candle Boutique is offering the candles made by using the best quaility ingredients for all the candle lovers out there.

Lovingly crafted by,

Candle Boutique

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.