Лааны гол урт байх тусам шаталт их явагдан лаа хурдан дуусдаг. Мөн гол урт байх тусам их тортог гардаг. Иймд, лаагаа унтраасны дараа эсхүл лаа асаахаасаа өмнө заавал голыг тайран богинос хэрэгтэй. Ингэснээр лаа маань шаталтын хугацаа уртсах ба илүү удаан хугацаанд хэрэглэнэ. Мөн хар тортог болон шилэн сав хэт халахаас хамгаална.Дараагийн нэг том зүйл бол асаасан лаагаа унтраах бүртээ лааны хэрэгслээр голыг дахин голлуулж байршуулснаар лааны шил хагарахаас сэргийлнэ.

Шинэ болон хуучин лааг хэрхэн жигд асаан дуусгах вэ гэж зөндөө асуудаг. Гол учир нь лаа асаах үед тос тэгш бус хайлж эхлэх үед хэрэглэгч нар лааг унтраадаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Та шинээр авсан эсхүл хуучин лаагаа хамгийн багадаа 2-3 цаг асааснаар энэ асуудал шийдэгдэж дээд талын давхаргын тос бүрэн хайлж жигд асна .

Хүн төрөлхтөн галыг гэрлийн эх үүсвэрээр хэрэглэж дадсан ба лааг 5000 жилээс илүү олон жил хэрэглэж байгаа боловч гарал үүсэл одоог хүртэл тодорхой мэдээлэл олдоогүй. Лааны хамгийн эртний хэрэглээг эртний египетчүүд ба ихэвчлэн малын хайлсан өөхөнд зэгсний нарийн цөмийг дэвтээж гэрэл эсвэл бамбар хийдэг байсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.