2022 оны 02 сарын 18

Төрөл бүрийн анхилуун цэцэгс болон ургамлуудаар баялаг цуглуулгыг танилцуулж байна. Дэлхийн түүхэнд гоо үзэсгэлэн, алдар нэр хүндээрээ гайхшруулж байсан Клеопатра хатны нэрээр нэрлэгдсэн уг цуглуулга танд омог бардам, үнэ цэнтэй мэдрэмжийг төрүүлнэ.
"Magnolia Blossom & Wood" лаа нь бага зэрэг бергамот, алимны үнэртэй атлаа чихэрлэг биш, хэт хурц ч бас биш, мод болон цэцэгсийн байгалийн дулаан мэдрэмж юм. Харин "Wood Bell" лаа нь ойн модон дунд аялал хийж буй мэт сэрүүн мэдрэмж төрүүлэх бөгөөд яг л цэвэр агаар шиг сэтгэл сэргээх болно.
Magnolia Blossom & Wood
Дээд үнэр: Бергамот, алим
Дунд үнэр: Замбага цэцэг, сарнай, нил ягаан цэцгийн навчис
Суурь үнэр: Пачули тос, хув, зандан мод
Wood Bell
Дээд үнэр: Кипарис
Дунд үнэр: Ветивер ургамал
Суурь үнэр: Сashmere wood, заар