2022 оны 03 сарын 27

Та дэлхийд алдартай влогеруудын зургаас AMOLN брэндийн нэрийн хуудас болсон монохром өнгийн цэнхэр лааг харж байсан уу?

Шведийн Малмоу хотоос үүсэлтэй Amoln лааны брэндийн "Moln" гэдэг үг нь Шведээр үүл гэсэн утгатай бөгөөд уг брэндийн үүсгэн байгуулагчид бүдэг цэнхэр өнгийг лаанууддаа шингээн, матт гадаргуутай савалгаатайгаар худалдаанд гаргажээ.

Тиймдээ ч Amoln-ы лаануудыг асаах тэр мөчид диваажингийн мэт хэлбэр дүрс болон сүүдэр ажиглагддаг гэнэ. Amoln брэнд "1945", "Barr", "Berrybomb", "Chado", "Kassett", "Sisu Bouquet" гээд нийт зургаан төрлийн лааны сонголттой бөгөөд эдгээрийг асааснаар хэн бүхэн хүүхэд нас, Японы цайны ёслол, налгар зуны сэвэлзүүр салхитай үдэш, ид шидийн үлгэрийн ой зэрэг төсөөлшгүй гайхамшигтай аяллууд руу хөтлөгдөх болно.

Бид таны сонголтод тус болох үүднээс ОНЦЛОХ 3 загварыг танилцуулж байна.
1945

1945 онд ОХИНДОО бичсэн ААВЫН захианаас улбаалан гарсан уг лаа нь дорнын сарнай, жүржийн цэцэг, зэрлэг мэлрэг цэцгийн үнэрийг өөртөө шингээсэн.
Зуслангийн байшинд мод хөрөөдөн, цэцгийн хүлэмжиндээ ажиллаж, гарын сайхан хоолоо хийх аавтайгаа өнгөрүүлсэн зуны сайхан дурсамжийг сэдрээх "1945" лаа нь таны өдрийг гэрэлтүүлэх болно.
Kassett

80-90-ээд оны залуус кассет тоглуулагч, чихэвч зүүн гудамжаар нэг холхидог байсан. Тийм ээ, тэдний амьдралыг хөгжимгүйгээр, КАССЕТГҮЙГЭЭР төсөөлөхийн аргагүй. Энэ бол цаг хугацааг эргэн авчрах дахин давтагдашгүй үнэр юм.
Найрлагадаа Грекийн инжир болон пачули ургамал, Исландын мод, усан мэлрэг цэцэг, галбанум, Төвд сарнай зэргийг хольж, хуучны үнэрийг дахин бий болгов.
Sisu Bouquet

Өдөр, шөнийн аль ч цагт таны сэтгэлийн амар амгаланг өгөх Sisi Bouquet лааны найрлагад маш ховор төрлийн цэцэгс, ургамлууд багтсан. Финландын гүн ухаантан болох Сисугийн нэрнээс санаа авсан уг лаа нь сараана, уулын цэцэг, заар, инжир модны навчнаас бүрддэг.
www.candleboutique.mn