Байгалийн үнэрийг таны гэрт: OZOÍ БРЭНД

2022 оны 07 сарын 22

 Байгалийн үнэрийг таны гэрт: OZOÍ БРЭНД

Дэлхийн онлайн худалдааны зах зээлд тэргүүлэгч GG брэнд нь өндөр чанарын эфирийн тосоор хийгдсэн 100% ургамлын гаралтай лаа, үнэртүүлэгч, Swarovski шигтгээтэй лааны хэрэгслийг Европын 8 улс, 20 гаруй үндэстэнд нийлүүлдэг. Лааг асаахад л байгалийн тансаг үнэр үнэрлэхүйн мэдрэмжийг тань сэдрээх OZOÍ брэндийн Candleboutique албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.


Брэндийн филисофи


Брэндийн хамгийн чухал үзүүлэлт бол бүтээгдэхүүнийг амьтны бие дээр туршаагүй гэдгээрээ хүний биед ямар ч хор нөлөөгүй гэдгийг баталж байгаа юм. Тэд байгалийн үнэрийг лаандаа шингээхийн тулд хамгийн сайн чанарын материалыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл унаган байгаль дээрээс цэцэг, жимсийг түүж, боловсруулан лааны орц найрлагадаа ашигладаг.


Үнэрээр хүний сэтгэлийг эмчлэхүй


Бид бүгд аз жаргалыг хүсдэг. Гэвч үнэндээ аз жаргал гэж юу вэ? Стресстэй өдрийн дараах өөртөө зориулах цаг жинхэнэ аз жаргалыг мэдрүүлдэг. Харин бусад хүмүүст далайн эрэг дээр хэвтэх нь эрх чөлөөг мэдрүүлдэг бол гэр бүл, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх нь аз жаргалыг авчирдаг аж. Сэтгэл судлалын судалгаагаар аз жаргалыг субьектив талаас нь сайн сайхан байдлын илэрхийлэл хэмээн тодорхойлжээ.


Мэдрэхүйн туршилт: Үнэр таныг аз жаргалтай болгож чадах уу?


Ozoi брэндийн шинжлэх ухааны туршлага дээр үндэслэн бодит хүмүүсээс уг асуултын хариултыг олох гэж нэгэн туршилтыг явуулжээ.


Үнэр бидний ой санамжийг сэргээдэг. Өөрөөр хэлбэл хамар нь тархин дахь сэтгэл хөдлөл, ой санамжийн төвтэй шууд холбоотой. Тиймдээ ч бидний хамар ямар нэгэн үнэрийг мэдэрсэн даруйдаа мэдрэмж, дүрсийг хэдхэн секундын дотор тархиндаа буулгадаг.


Мандарины үнэр шинэ жилийг санагдуулдаг шиг үнэрээр дамжуулан дурсамжаа бид сэргээж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ оргилуулах нь бий.


Өөрөөр хэлбэл үнэр бол ухамсрыг сэдрээх нэг төрлийн дөт зам юм.


Ухамсрыг сэдрээгч эфирийн тос


Эфирийн тос нь бидний дааврыг тэнцвэртэй хадгалахад чухал нөлөө үзүүлдэг. Учир нь эрдэмтэд эфирийн тосыг мэдрэхүйн эсүүд байрладаг тархины бүсээр дамжин үнэрлэх эрхтэнд хүрдэг болохыг тогтоожээ. Сэтгэл хөдлөлийг удирдан чиглүүлдэг лимбик системд дохио өгснөөр бидний бие организм хариу үйлдэл үзүүлдэг аж.

 

Аз жаргалтай мөчүүдээ анхилуун үнэрээр сэдрээ!


Ozoi брэндийн “Winter spa” лаа нь цас бударсан өвлийн үдшийг санагдуулах бол “Coffee heaven” өглөөний кофены үнэрийг танд мэдрүүлэх болно.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл