2022 оны 08 сарын 29

Лааг хуримыг романтик, сэтгэл сэргээм болгох ид шидтэй. Учир нь хуримын заалны чимэглэл хэтэрхий тод байхаас илүү байгалийн гэрэлтүүлгийг ашигласан мэт харагдвал ирсэн зочид болон хуримлагч хосуудад тайвшруулах энерги, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Ялангуяа зуны цагт outdoor буюу байгалийн үзэсгэлэнт газар хуримаа тэмдэглэх гэж байгаа хосууд лааг үндсэн чимэглэлээ болговол илүү тохиромжтой харагддаг. Мөн лаа нь нүсэр лед гэрэл, тод гэрэлтүүлгээс илүү хямд зардалтай. Лааг шилэн сав, ваар, цэцэгстэй хослуулан хэрхэн романтик чимэглэл хийх талаарх зөвлөмжийг танд хүргэж байна.
Хуримын ширээний голд
Ширээний гол хэсэгт лааг байрлуулахдаа бүтээлч байдлаа хэрхэвч алдаж болохгүй. Нарийхан цэцэгс, хэлхээтэй ургамал, нарийхан дэнлүү, өргөн лаа бүхий чимэг оруулахыг зүйлсийг сонгоорой. Оройн хуримын уур амьсгал хэзээд төгс, үлгэрийн мэт харагдах ёстой. Алтлаг өнгийн лааны суурь романтик мэдрэмж төрүүлдэг. Ширээний голд өндөр болон гоёмсог загвартай өргөн лаагаа тавьж, гоёмсог цэцэгсээр хүрээлүүлэн засаарай. Натурал уур амьсгал оруулахын тулд ширээний тавцангаа ногоон, хус модны суурь гэх мэт зүйлсээр чимэглээрэй. Энэ нь байгалийн элементүүдийг нэгэн зэрэг бий болгож, тансаг төрхийг бий болгоно.

Шатны хэсэгт
Лаа бол хуримын гэрэлтүүлгийг тодорхойлох гол хүчин зүйл юм. Том талбайг гэрэлтүүлэхийн тулд багана, шат дагуулан цэцэгстэй хослуулан лаануудаа байршуулаарай! Лааны зориулалтын шилэн саванд хийвэл илүү романтик, дэгжин харагдана.

Гадаах болон заалны чимэглэлийн санаанууд
Испани хөвдийг лаатай хослуулан neutral хэрнээ өмнөд-готик уур амьсгалыг бий болгох боломжтой. Орон зайтай зааланд дулаан уур амьсгал нэмэхийн тулд алтлаг өнгийн сууринд өргөн болон нарийн хэмжээтэй лааг газар тавин орчин бүрдүүлж болно. Нүсэр бус минималист сонголт байх болно.

Үдэшлэгийн ширээ чимэглэх аргууд
Оройн зоогийг төгс харагдуулахын ширээний хоёр талд унждаг гэрэл өлгөөрэй. Харин ширээн дээр ногоон өнгийн ургамал, цэцэгстэй хослуулан чимэглээрэй. Хөвд, алтанзул цэцэг, цахирмаа цэцэгс романтик орчинг бий болгоход тусалдаг.

Цэцэгс ба лаа
Ногоон ургамал, цэцэгстэй лааг хослуулан байгальд саатаж буй орчинг бүрдүүл! Урт ширээний голд цэцэгс нахиалж буй мэт дүрслэлийг бий болгон, гол хэсэгт лаа байрлуулаарай! Яг л цэцгийн хүлэмжид байгаа мэт орчин үүсгэхийн тулд ширээний доор ч гэсэн цэцгэн суурийг тавиарай!
