LAUREN DICKINSON CLARKE брэндийн MINI MUSE цуглуулга худалдаанд гарлаа

2022 оны 09 сарын 06

LAUREN DICKINSON CLARKE брэндийн MINI MUSE цуглуулга худалдаанд гарлаа


LAUREN DICKINSON CLARKE брэндийн MINI MUSE цуглуулга худалдаанд гарлаа 



Lucille Ball


Дүүрэн амьдрал, оргилуун, дэггүй төрх. I Love Lucy киногоороо бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Lucille Ball LDC лааны цуглуулгад дүрээ мөнхөллөө. Lucille дэлгэцийн дүрсэнд хөгжилтэй нэгэн харагддаг ч үнэндээ саад бэрхшээлийг даван туулсан, Холливудын жүжигчдийн замыг сийлсэн, зоримог хүч юм.




Ilona Staller

 

“Шинэхэн, хүсэл тэмүүлэл, мэдрэмжээр дүүрэн” хэмээх үгс Illona Staller-г илэрхийлдэг. Тачаангуй байдлын илэрхийлэл болсон Ilona Staller уг брэндийн лаанд янаг төрхөө буулгалаа.




Edie Sedgwick


1970-аад оны үед залуусын дунд цоо шинэ трэндийг бий болгосон жүжигчин Edie Sedgwick нь Andy Warhol-ын олон уран бүтээлийг амьдруулж байв. Түүний халимаг үс, тод будалттай алаг нүд одоог хүртэл бүсгүйчүүдийн дунд трэнд болсоор байна.

 

Edie Sedgwick-ээс санаа авсан уг лаа нь хувцас загвар, поп-арт соёлд дурлагч хэн бүхэнд зориулсан загварлаг сонголт юм.




Yoko Ono


60-аад оны энхтайван, хайр дурлал, эрх чөлөөний дуулал болсон Yoko Ono хувьсгалыг мэдрүүлэгч юм. Авангард зураач, богемийн бэлэг тэмдэг Yoko Ono одоог хүртэл энхтайвны төлөө тэмцсээр байна.



Dora Maar


Picasso-ын алдарт бүтээлүүдийн дүр, зүрх шархлуулам хайрын түүхийн эзэн Dora Maar-ыг нулимстай нүдээр дүрслэн буулгалаа. Тэдний харилцаа урлаг, хүсэл тэмүүлэл, хэрүүл тэмцлээр дүүрэн байсан. Эцэст нь Picasso түүнийг орхисноор хайр дурлалдаа шаналсан Dora зовлонг даван туулж чадалгүй хорвоог орхисон түүхтэй.




Wendy O. Williams

 

Punk лааг зоригтой, хүчирхэг дуу хоолойны эзэн Wendy O. Williams-с санаа авсан. Шок Рокын хатан хаан гэгдэх Wendy O. Williams нь Plasmatics хамтлагийн гоцлол дуучин юм. Хувцаслалт, үс засалтаараа олны анхаарлыг татагч Wendy O. Williams таны доторх дэггүй дүрийг өдөөнө.





Mae Chee Kaew

 

Жасмин цэцэгсийн үнэр агаарт дэгдэж, горхины чимээ сонсогдох Mae Chee Kaew-ын цэцэрлэгт хүрээлэнд буй мэт мэдрэмжийг уг лаа мэдрүүлнэ. Ponderer лаа нь Mae Chee Kaew-ын гэрэл гэгээт ертөнц, эелдэг, зөөлөн сэтгэлийг дүрсэлсэн бөгөөд танд нам гүм, амар амгалан, эргэцүүлэн бодох мөчийг өгнө.





Kiki De Montparnasse

 

Энэхүү дур булаам лааг дадаистууд болон сюрреалистуудын төлөөлөл, сэтгэл татам, Kiki De Montparnasse санаа авсан юм. Оньсого мэт гайхалтай дүрүүдийг бүтээсэн Kiki De Montparnasse бүсгүй таны гоо үзэсгэлэнг тодотгох болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл