ЗУЛ САРЫН ХЭЛХЭЭ/ CHRISTMAS WREATH

2022 оны 11 сарын 29

ЗУЛ САРЫН ХЭЛХЭЭ/ CHRISTMAS WREATH

Барууны орнуудад өргөнөөр хэрэглэгддэг байсан зул сарын хэлхээ нь өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн ширээгээ чимэглэх нэгэн хэрэгсэл болсон билээ.


Энэ төрлийн чимэглэл нь ихэвчлэн нарсны мөчир, дөрвөн лаагаас бүрддэг бөгөөд баярын ширээнд сайхан уур амьсгал төрүүлдэг уламжлалтай.

 

Зул сарын хэлхээний бэлгэдэл нь хэд хэдэн үндсэн утгатай.

 

Зул сарын хэлхээ болон лаа нь дэлхийн бөмбөрцөг, дөрвөн гол цэгийн ач холбогдлыг бэлэгддэг.


Тойрог нь мөнх амьдралын бэлгэдэл, ногоон өнгө нь амьдралын утга учир, лаа нь дэлхийг гэрэлтүүлдэг гэрэл хэмээх утгатай.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл